8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Шийлэгдамбын ээж нь зүрхний өвчний улмаас галт тэргэнд амиа алдаж байжээ

2015-12-08 10:02:00

АТГ-аас өнгөрсөн сарын 4-нд Зас­гийн газарт МАХН-ыг төлөөлөн суугаа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг ажлынх нь өрөөнөөс баривчилж, ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Учир нь түүнийг бусдаас 500 орчим сая төгрөгийн авлига авч байхад нь АТГ-ын ажилтнууд үйлдэл дээр нь барьсан учраас ийн цагдан хорьсон хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж буй. Үүнээс 14 хоногийн дараа түүнийг яллагчаар татаж 60 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Тэгвэл экс сайд өнгөрсөн баасан гаригт П.Н.Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт яаралтай хэвтүүлэн эмчилгээ хийж эхэлсэн байна. Тэгвэл өнөөдрөөс эхлэн экс сайд энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.​

Өмгөөлөгч нь Г.Шийлэгдамбатай уулзаж чадахгүй байна

Биеийн байдал нь муудснаас хойш үйлчлүүлэгчтэйгээ өмгөөлөгчид нь уулзаж чадахгүй байгаа аж. Улмаар өнгөрсөн баасан гаригт үйлчлүүлэгчтэйгээ уулзмаар байна хэмээн 461 дүгээр ангид удаа дараа хүсэлт тавьсан боловч уулзаж чадаагүй байна. П.Н.Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт яаралтай хэвтүүлэн эмчилгээ хийлгэж байгааг мэдсэн байна. Эмчилж байгаа эмч нартай нь уулзах гэсэн боловч албаныхан эмчлэгч эмчтэй нь уулзуулахгүй байгаа гэнэ. Өмгөөлөгчид нь эрүүл мэндийн шалтгаанаар олон удаа батлан даалтад гарах хүсэлт тавьсан боловч хорихын эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч ирээд үзчихдэг учир батлан даалтад гаргахгүй гэсэн аж.Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт долоо хоног хэвтээд бие мууджээ. 

Биеийн байдал нь муу байна

Авилгалтай тэмцэх газрынхан өмгөөлөгчидтэй нь төдийгүй ар гэрийнхэнтэй нь уулзахгүй байгаа гэнэ. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нь багаасаа зүрхний өвчтэй байнгын эмчийн хяналтад байдаг аж.

Г.Шийлэгдамбын ээж нь зүрхний өвчтэй бөгөөд уг өвчнөө Бээжинд эмчлүүлэхээр явж байхдаа галт тэргэнд амиа алдсан харамсалтай хэрэг гарч байжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Avilgaltai temtseh gazar Shiilegdambiig avilgal avch baidgiig ni yaj medsiin ? Yaj uildel deer ni baridagiin ? Yagaad omgoologchidtoi ni uulzuuldaggui ium ? Ug ni avilgalaas sergiileed zov ium hiigeed baigaa ium shig bolovch arga ni hatuudaad baigaa i
2016/04/29 103.17.108.42
Өмгөөлөгч нар нь наад Шийлэгдамбын чинь бөөрийг авах даалгавартай, аятай нөхцөл бүрдэхийг хүлээгээд байж байгаа биз дээ?
2016/02/02 103.17.108.42