АН Их хурлаа арванхоёрдугаар сарын 5-нд хуралдуулахаар товлоод байгаа. Харин ҮЗХ энэ сарын 5 буюу ирэх баасан гаригт хуралдахаар болсон байна. ҮЗХ-ны энэ удаагийн хурлаар намын даргаа тодруулж, Их хурлаараа батламжлах юм. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ын даргад одоогоор Д.Эрдэнэбат, Я.Санжмятав, С.Эрдэнийг нэр дэвшүүлэхээр болсон гэнэ.