8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэд сайдуудын асуудал юу болов

2016-08-01 09:25:00

МАН-ын мэргэжлийн засгийн газар өнгөрсөн баасан гаригийн орой хуралдаж сайд нарын томилгоог дуусгасан. Удтал хүлээлт үүсгээд байсан дөрвөн сайд томилогдож, тамгаа гардан авч, ажилдаа ороод байна.  Харин одоо дэд сайдуудын томилгоо хүлээлт үүсгэж байна. Ерөнхий сайдын зүгээс эдийн засгийн хямралаас гарахад тусгай хөтөлбөрөөр ажиллана гэсэн байгаа. Тодруулбал,  Улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал амаргүй байгаа. Нэгэнт нүүрлээд байгаа эдийн засгийн хямралыг богино хугацаанд хүндрэл багатай давахын тулд хямрал, хүндрэлийнхээ гол шалтгааныг  онож, асуудлынхаа цөмийг олж барих нь хамгийн чухал юм. Иймд нийгэм, эдийн засгийн өнөөгийн бодит үнэнийг, төсөв мөнгөний нэгтгэсэн тоо баримтыг удахгүй ард иргэд, УИХ-д танилцуулж тусгай хөтөлбөр батлуулан хэрэгжүүлж ажиллах болно. Эхний ээлжинд яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг жигдрүүлэх тухай дуулгасан. Харин эх сурвалжийн мэдээллээр дэд сайдуудыг намрын чуулганаар хэлэлцэхээр болж байгаа гэх мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар  зарим хүмүүс өөрсдийн хүсэлтээр дэд сайд болох хүсэлтээ өгөөд байгаа. Тодруулбал, Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл Зам тээврийн яамны дэд сайдад нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн тухайгаа өөрийн нүүр номондоо бичсэн. Тэрбээр "“Миний бие Зам тээврийн салбарыг нээлттэй ил тод Шилэн тендертэй, хүртээмжтэй түргэн шуурхай, найрсаг үйлчилгээтэй, ил тод болгохын төлөө Зам тээврийн дэд сайдад нэр дэвших саналаа МАН-ын Удирдах Зөвлөлд хүргүүллээ. Намайг дэмжээрэй”  хэмээн дэд сайд болох хүсэлтээ өгсөн талаар жиргэсэн. Харин дараах хүмүүс дэд сайдын албанд очихоор яригдаж эхлээд байгаа юм.


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар Ш.Солонго улиран томилогдох яриа байгаа юм.
 Сангийн дэд сайд - З.Мэндсайхан /Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга/
 -Батлан хамгаалахын дэд сайд – н.Эрдэнэбаатар
-Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд - Ж.Саулэ /МАН-ын нарийн бичгийн дарга/
-Гадаад харилцааны дэд сайд - Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/
-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд - Н.Удаанжаргал /МОХ-ны Ерөнхийлөгч/
-БСШУС-ын дэд сайд - Я.Төмөрбаатар /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх/
-Барилга, хот байгуулалтын дэд сайд - Б.Амарсанаа /МАН-ын УЗ-ийн гишүүн/
-Эрчим хүчний дэд сайд - А.Тлейхан /УИХ-ын гишүүн асан/
-Зам тээврийн дэд сайд - Б.Цогтгэрэл /УИХ дахь МАН-ын бүлэг/
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд - С.Оюунбилэг /МАН-ын УЗ-ийн гишүүн/
- Эрүүл мэндийн дэд сайд - Д.Очирбат /УИХ-ын гишүүн/
 -Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд - Б.Мөнгөнчимэг нарын нэр яригдаж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Jargal
Naidandorjiig HUns- Huduu Aj Ahuin saidad devshuulleechee mergejliin hun
2016/08/01 83.233.136.61
Zaya
Zo zo bas l ded said boloh sanaatai yu Tleihan guai.odoo amar hasumegavat dampuurna shuu
2016/08/01 103.26.195.51
  • Recent
  • Most Read
  • Most Comment