Хамгийн богино хугацаанд танхимаа бүрдүүлсэн гэх Ж.Эрдэнэбатын Засгийн газар ирэх дөрвөн жилд 13 яам, 16 сайдтай ажиллана. Сайд нарынх долоо нь УИХ-аас томилогдсон бол ес нь парламентын гаднаас томилогдлоо.
Сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр бүх нэр дэвшигчдэд хандан “Авлига хээл хахуулиас хол байгаарай, албан тушаалаа битгий урвуулж ажиллаарай. Зарим сайдыг намынхаа нэр хүндийг баран байж дэмжиж байгаа шүү. Гашуун боловч үнэн үг. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандаж хэлэхэд Ардын нам шинэ залуу үедээ итгэл хүлээлгэсэн, энийг сайн даагаарай. Салбарынхаа сайд нарт хатуу шаардлага тавьж, албан тушаалын аливаа ашиг сонирхолд авталгүй ажиллах ёстой. Тэгж байж ард түмний итгэл хүлээлгэсэн 65 суудлаа хадгалж үлдэж чадна. Ард түмэндээ амласан амлалтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаарай. Бүхий л төвшинд мэргэжлийн ур чадвартай, гадаадад төгссөн хүмүүсийг урьж ажиллуулаарай. Ажлыг хүн хийж үр дүнг бүтээдэг” гэсэн юм.
Ж.Энхбаяр: Зарим сайдыг намынхаа нэр хүндийг баран байж дэмжиж байгаа шүү
2016-07-31 12:19:49