МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, дөрвөн сайдын нэрийг тодруулсан. Өмнө нь Эрчим хүчний сайд Ц.Цэнгэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазар, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд Д.Өнөрболор нарын нэрийг эргүүлэн татсан билээ. Эдгээр хүмүүс сайдад нэр дэвшүүлсэний дараагаар олон нийт эрс эсэргүүцсэн учраас эргүүлэн татсан билээ. Шинээр дөрвөн сайдад Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн /ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга/, Эрүүл Мэндийн сайдаар А.Цогцэцэг /АӨСҮТ-ийн дарга/ , Эрчим Хүчний сайдаар Т.Энхтайван /ЭБЭХ-ний дэд сайд асан/ , Барилга, Хот Байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр /Хотын дарга асан/ нарыг нэр дэвшүүлэхээр болоод байна.
Дөрвөн сайдын нэрийг холбогдох хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлнэ. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, холбогдох байнгын хороодоор хэлэлцсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар томилгооны асуудлыг хэлэлцэх болно. Харин одоо тү бүхэндээ шинээр нэр дэвшээд байгаа сайд нарын хэн нь хэн бэ гэдэг талаар мэдээлэл хүргэх гэж байна.
Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн П.Сэргэлэн гэж хэн бэ
Морин спорт уяачдын холбооны тэргүүн, Ноён Сүлд ХХК-ийн ерөнхий захирал Пүрэвийн Сэргэлэн. 1971 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн. УБИС, СЭЗДС, Сингапурын үндэсний их сургуулийг төгссөн. Волейболын спортын мастер, Нийслэлийн алдарт уяач. Цолтой нэгэн. Түүнийг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжлийн хүн ирж байна гэж хэлэхэд тун хэцүү. Тэрбээр насаараа морь уяж явсанаас төрийн албыг тэргүүлж яваагүй нэгэн.
Барилга, Хот Байгуулалтын сайдад нэр дэвшсэн Г.Мөнхбаяр гэж хэн бэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч асан Гомбосүрэнгийн Мөнхбаяр. 1964.12.11-нд төрсөн. 1984-1989 ОХУ-ын Свердловск хотбн Уралын Политехникийн Их сургууль, 1995-1997 Монгол Улсын Техникийн Их сургууль төгссөн.
Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Т.Энхтайван
1965 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. 1989 онд Политехникийн дээд сургууль, 2000 онд Удирдлагын академи төгссөн. Дулааны инженер, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 2006 оноос Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч А.Цогцэцэг:
Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал хүний их эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор, Монголын арьс өнгөний эмч нарын нийгэмлэгийн тэргүүн А.Цогцэцэг. гэгч бүсгүй сайдад нэр дэвшлээ. Түүний хувьд 2005-2009 онд ОХУ-д аспирантурт суралцан Москва хотын Арьс өнгөний эрдэм шинжилгээний төв институтд "Эффективность лечения хронических дерматозов на курорте Аварга тосон" сэдвээр анагаах ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. 1978 онд ЭХЯ-ны хүндэт жуух - 1991 онд АХ-ын 70 жилийн ойн медаль - 1997 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртсэн нэгэн. Мэргэжлийн хүн гэж хэлж болохоор нэгэн. Сайдад нэр дэвшигчидйин талаар товчхон мэдээлэл хүргэхэд ийм байна.