МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дөрвөн сайдын нэрийг тодрууллаа. Өмнө нь Эрчим хүчний сайд Ц.Цэнгэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазар, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд Д.Өнөрболор нарын нэрийг эргүүлэн татсан билээ. Эдгээр хүмүүс сайдад нэр дэвшүүлсэний дараагаар олон нийт эрс эсэргүүцсэн учраас эргүүлэн татсан билээ. Шинээр дөрвөн сайдад Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн /ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга/, Эрүүл Мэндийн сайдаар А.Цогцэцэг /АӨСҮТ-ийн дарга/ , Эрчим Хүчний сайдаар Т.Энхтайван /ЭБЭХ-ний дэд сайд асан/ , Барилга, Хот Байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр /Хотын дарга асан/ нарыг нэр дэвшүүлэхээр болжээ.
Дөрвөн сайдын нэр тодорлоо
2016-07-28 15:55:09