8o
Улаанбаатар хот
mobile menu

Дарга нар зөвлөхгүй ажиллаж, албандаа жижиг оврын машин хэрэглэнэ

2016-07-28 08:53:19

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар өчигдөр  анхдугаар хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаар ямар ямар шийдвэр гаргасаныг тоймлон хүргэе.

Яамдын газар хэлтсүүд орлогч даргагүй ажиллана

УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, 13 яамтай ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу яамдын зохион байгуулалтын бүтэц болон орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа.

Шийдлийн Засгийн газрын үед 15 яаманд 1490 ажилтан ажиллаж байсан бол шинэ бүтцээр  13 яаманд 1381 ажилтан ажиллахаар болж, орон тоог 109-өөр хэмнэхээр боллоо. Яамдын зохион байгуулалтын бүтцийг боловсруулахдаа салбарын бодлого нэгдмэл байх, төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэхэд анхаарсан байна.

Мөн Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлоготой холбогдуулан  яамдын Бодлого, төлөвлөлтийн  газарт хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн яамны газар, хэлтэс нь орлогч даргагүй байх, татан буугдсан болон өөрчлөн зохион байгуулагдсан яамдын алба хаагчдыг чиг үүрэг нь хууль тогтоомжийн дагуу шилжиж байгаа яам, агентлагт шилжүүлэх, шилжин ирсэн алба хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулж ажиллуулахаар тогтлоо.

Зөвлөхгүй ажиллаж, албандаа жижиг оврын машин хэрэглэнэ

УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн дагуу Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг байгуулж, орон тооны хязгаарыг баталлаа. Засгийн газар 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлагтайгаар ажиллана.

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэлэчлэн баталсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрыг татан буулгахаар шийдвэрлэлээ. Тахарын ерөнхий газрын чиг үүргийг холбогдох агентлагуудад шилжүүлэх юм.

Төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг багасгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох зорилгоор Засгийн газрын агентлагийн талаар хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа. Үүнд:

-  шинээр байгуулж байгаа болон өөрчлөн зохион байгуулж байгаа Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь шуурхай эхлүүлэх,

-  хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь 100-аас дээш ажилтантай бол дэд дарга эсхүл орлогч дарга 1-тэй, 100-аас цөөн ажилтантай бол дэд дарга буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлах,

-  Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй зохион байгуулж ажиллуулах шаардлагыг харгалзан агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, орон тоог 7-оос доошгүй байх чиглэл баримтлах,

-  Засгийн газрын агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн оноосон нэр нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэртэй давхардалгүй байх,

-  Засгийн газрын агентлагийн дарга нь төсөвт зардлыг хэмнэх шаардлагыг харгалзан зөвлөхгүй байх, албан ажилдаа жижиг оврын автомашин хэрэглэх гэсэн шийдвэрүүдийг гаргасан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Юу ч мэдэхгүй номгүйбаяр мэт нь зөвлөх авахаас яахав д, цалинг нь өөрөө гаргана биз
2016/07/29 103.57.95.209
зочин
3 хоноод л мартагдана биз
2016/07/28 202.9.40.37
Иргэн
Юу ч мэдэхгүй мал албан тушаал худалдаж аваад тусгай цалинтай зөвлөхөөр ажлаа хийлгэсэн болж өөрөө идэх уухдаа ордог нь Монголын эмгэнэл билээ. Иймд үнэн бол аштай юу
2016/07/28 122.201.31.164
ард түмэн
Худлаа яах гэж тэгж байдгийн өөрсдийнхөө хангамж тансаглалын эхлээд болих хэрэгтэй шдээ хэрэг эрхлэхийн даргаар томилогдсон Ж.Мөнхбат би 200 унадаггүй 570 унана гэсэн гэнэ лээ шдээ
2016/07/28 59.153.114.152
Zochin
Baliar ymnuud tegvel taarna. Yu ch medehgui tolgoi ni ajillah gui ymnuud l zuvluh avdiin
2016/07/28 103.26.195.126
  • Recent
  • Most Read
  • Most Comment