Хэдхэн хоногийн өмнө Барилга, хот байгуулалтын сайдад "Сөүл" группын ерөнхийлөгч олноо “Гамин” Болороо нэрээр алдаршсан Г.Өнөрболорыг нэр дэвшүүлсэн. Энэхүү үйл явдал олон нийт төдийгүй намынхан сөрөг хүчнийхэн түүнийг эсэргүүцээд байгаа. Түүнийг АТГ-аас Нэр дэвшигч Г.Өнөрболор нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн “мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд” хэсэгт өөрийн үүсгэн байгуулсан ХХК-ийг мэдүүлээгүй байна. Түүний нөхөр Г, ээж С, дүү Ө нар нь барилгын материалын худалдаа, барилгын засвар хийх, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, орон сууцны түрээс, интерьер дизайн зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий 8 компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар тус тус бүртгэлтэй байна. Иймд Г.Өнөрболорыг сайдад томилох боломжгүй гэсэн хариуг өгсөн.
Үүнээс гадна нэр дэвшигч төрийн албанд нэг ч хоног ажиллаж үзээгүй гэдгийг олон нийт эсэргүүцэж байгаа юм. Гэвч тэрбээр энэ олон эсэргүүцэлийг үл анзааран төрийн ордноор эргэлдэх болсон. Хэсэг бүлэг хүмүүс Г.Өнөрболорын сурталчилгааг хийж барилгын салбарт мэргэжлийн хүн хэрэгтэй хэмээн ярьж байгаа ч салбарын хүмүүс түүнийг эсэргүүцээд эхэлсэн байна. Барилга угсралтын 5 компанийн нэгдэл болох Үндэсний Бүтээн Байгуулалтын корпораци болон Монголын барилгын инженер, архитекторуудаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нарт санал хүргүүлсэн байна.
Тэд Ерөнхий сайдын зүгээс Барилга Хот Байгуулалтын сайдад мэдлэг туршлага, мэргэшлийн хувьд тус салбарын бодлогыг тодорхойлж тулгамдсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх мэргэжлийн мэдлэггүй хүнийг нэр дэвшүүлсэн явдал нь өмнөх Засгийн газруудын алдааг давтаж, салбарыг бүхэлд нь бус зөвхөн нэг өнцгөөс харж байна гэж ойлгогдож байгаа тул дараах тайлбар болон саналуудыг хүргүүлж байна" гэсэн байна. Мөн тэд мэргэжлийн бус, салбарын бус сайд томилогдох үед үүсдэг асуудлуудыг мөн тоочин бичсэн байна.
Харинтэрбээр үүнийг үл анзааран тийм ч амар бууж өгөхгүй хэмээн төрийн ордноор дарга сайд нартай сэм уулзан яваа сурагтай.