10.00 цагт УБТЗ-ын Төв вокзал дээр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хилийн хэлэлцээр болно.
10:30 цагт: Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд БНХАУ-ын Стандартын байгууллагын төлөөлөл уулзалт хийнэ.
11.00 цагт: Дархан-Уул аймагт гарсан осолтой холбоотойгоор УБТЗ-ын удирдах газраас мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар зарсан болон “ 888” төсөлтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгуулах талаар хуульч О.Батхүү хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Үндсэн хууль зөрчсөн учир ҮХЦ-д шалгуулахаар хандсан талаар иргэд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: "Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй зөвлөх үйлчилгээ өгдөг хувь хүмүүс, албан байгууллагуудаас болж ААН-үүд хохирч байгаа талаар " "BSI" (Их Британы Стандарчиллын Байгууллага),MMCA (Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо)-оос хэвлэлийн бага хурал хийнэ.
16:30 цагт: Эрүүл мэндийн яамны "Б" зааланд "Эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь" төслийн нээлтийн ёслолын арга хэмжээ болон мобайл тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа болно.