Авлигатай тэмцэх газраас Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахаар завдсан гэсэн мэдээлэл өнгөрсөн гуравдугаар сард гарч байсан.Энэ мэдээлэлийн дагуу “Сэжигтэн Н.Энхбаяр өнөөдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтад хүрэлцэн ирж, мэдүүлгээ өгөхгүй байгаа.Авлигатай тэмцэх газраас Н.Энхбаярт нийт 5 удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах үүднээс сэжигтэн Н.Энхбаярт албан бичиг аваачиж өгсөн хэмээн өгч байсан. Энэ хугацаанд Н.Энхбаярт АТГ-аас 5 удаа зарлан дуудах өгсөн бөгөөд нэг ч удаа очиж байцаалт өгөөгүй байгаа юм. Харин өнөөдөр АТГ-ын мөрдөн байцаагчид өнөөдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр иргэн Намбарын Энхбаярт дахин зарлан дуудах хуудас өгсөн байна.
МАХН-ын дарга Н.Энхбаярт 6 дахь удаагаа зарлан дуудах хуудас өгчээ
2016-07-25 19:48:00