МАН өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдөр шөнөжингөө хуралдаж, сайдыг томилж, сайдын нэрийг эргүүлэн татаад байгаа. Сайдад нэр дэвшүүлээд байсан дөрвөн хүний нэрийг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн тул нэрсийг эргүүлэн татаад буй.
Тэгвэл одоогоор сайдгүй байгаа дөрвөн яамны сайд нарын нэрс тодорч эхэлсэн сурагтай. МАН-ын удирдлагын түвшинд дөрвөн сайдын нэр яригдаж эхэлжээ. Үүнд,
Эрүүл мэндийн сайдад Хавдар судлалын Үндэсний төвийн захирал Ц.Төмөрбаатар,
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад дэд сайд асан Ж. Сауле,
Эрчим хүчний сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга,
Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын нэрс яригдаж байгаа аж.