Өнгөрсөн амралтын өдрүүдэд Жүдо бөхийн шигшээ тамирчдын хамтаар зорихоор төлөвлөж байсан УИХ-ын гишүүн асан Х.Баттулгад хуулийн байгууллага хилийн хориг тавьсан талаар мэдээлэл гарсан билээ. Тэгвэл энэ мэдээлэл ташаа мэдээлэл байсан бөгөөд УИХ-ын гишүүн асан Х.Баттулга хилээр чөлөөтэй нэвтэрсэн байна. Тэрбээр өчигдөр Бразил улсыг зорихоор эх орноосоо морджээ. Тэрбээр IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны Ази тивийг хариуцсан бодлогын зөвлөлийн даргаар ажилладаг билээ. Энэхүү албан үүргийн дагуу IJF-ийн ажлын хэсэгт багтаж олимпийн наадмын бэлтгэл ажилтай танилцан, мөн хуралд оролцохоор явсан байна.
МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга Бразилыг зорилоо
2016-07-25 13:15:13