Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрүүдэд Шинэ засгийн газар 11 сайдаа томилж, үлдсэн дөрвийг нь энэ долоо хоногт тодруулахаар болсон. Эхнээсээ шинэ сайдууд тамгаа гардан авч ажилдаа ороод байгаа энэ үед дэд сайдууд болон агентлагын дарга нарт нэр дэвшигчид эхнээсээ тодорч эхэлсэн сурагтай. Тухайлбал, Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл Зам тээврийн яамны дэд сайдад нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн тухайгаа өөрийн нүүр номондоо бичжээ. Тэрбээр "“Миний бие Зам тээврийн салбарыг нээлттэй ил тод Шилэн тендертэй, хүртээмжтэй түргэн шуурхай, найрсаг үйлчилгээтэй, ил тод болгохын төлөө Зам тээврийн дэд сайдад нэр дэвших саналаа МАН-ын Удирдах Зөвлөлд хүргүүллээ. Намайг дэмжээрэй” гэсэн байна.
Шилэн Цогоо дэд сайд болох уу
2016-07-25 10:19:50