УИХ дахь МАН-ын бүлэг өчигпөр үдээш хойш хуралдаж 15 сайд нараас дөрвөн хүний нэрийг эргүүлэн татаад байсан. Тодруулбал, Эрчим хүчний сайд Ц.Цэнгэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазар, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд Д.Өнөрболор нарын нэрийг эргүүлэн татсан билээ. Сайдад нэр дэвшигчдийг Ерөнхийлөгч дэмжихгүй гэдгээ хоёр удаа илэрхийлсэн мөн ард түмэн хүчтэй эсэргүүцэж байсан учраас МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар нэрсийг дахин авч хэлэлцсэний эцэст дээрх шийдвэрийг гаргаад байсан билээ.
Үлдсэн 11 сайдын асуудлыг УИХ-ын чуулган өнгөрсөн шөнө шөнөжин хуралдаж сайд нарыг баталлаа. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн УИХ-д өргөн мэдүүлснийг ийн баталсан юм.
Тодруулбал, Монголын Улсын засгийн газрын шишүүн, Шадар сайдаар У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбатыг, Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнийг, Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхоролыг, Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргилыг, Сангийн сайдаар Б.Чойжилсүрэнг, Хуульзүй, дотоод хэргийн сайдаар С.Бямбацогтыг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ж.Батсуурийг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Н.Номтойбаярыг, Зам тээврийн хөгжлийн сайдаар Д.Ганбатыг, Ц.Дашдоржийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар тус тус томиллоо.