Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг өглөө босоход ажлаас нь халсан байжээ. Энэ талаар тэрээр өөрийн пэйж хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Унтаад боссон ажлаас чөлөөлөгдсөн байх юм. Уг нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дүн АН 16, МАН 16, Дарьгангын 1 тойрог дээр 9 дүгээр сарын 25-нд дахин сонгууль болон Монгол Улсын Шүүх болон сонгуулийн байгууллагын эцсийн шийдвэрүүд гараад байдаг.
Гэтэл МАН ирц дутуу, хүчингүй, хууль бус хурал хийсэн болоод түүнийхээ шийдвэр гэж ямар ч тамга тэмдэггүй цаас явуулаад Ерөнхий сайдаар шийдвэр гаргуулжээ. Бас өнөөдөр аймгийн Баяр наадам бөгөөд аймагт албан ёсоор амралтын өдрийн шийдвэртэй байдаг. Миний хувьд нэгэнт Ерөнхий сайдын захирамж гарсан бол ажлаа өгч л таарна. Гэхдээ найман жил хамт зүтгэсэн хамт олныхоо өмнө ажлын өдөр өгмөөр байдаг. Ажлаа хүлээлц гэж миний Зөвлөхөөр дуудуулж байна. Ямар ч болтугай очиж уулзаж учрыг хэлье” гэж бичжээ.