УИХ дахь МАН-ын бүлэг 14:00 цагт шинэ засгийн газрын бүтцэд орж ажиллах сайд нарын асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Шинэ сайдуудын зарим нэг хүмүүс маш ихээр шүүмжлэлд өртөж байгаа учраас сайд нарын нэрийг нууц санал хураалтаар дахин тодруулах горимын санал оруулахаар болсон байна.
Мэргэжлийн бус хүмүүсийг сайд болгох гэж байгаа үйл явдал нь олон нийт төдийгүй намын гишүүд гайхшируулаад байгаа аж. Хэн томилгоо явуулсныг нь мэдээгүй гэх байр суурийг нам дотроосоо илэрхийлж байна.
Одоогийн байдлаар
1. Монгол Улсын Ерөнхий сайд - Ж.ЭРДЭНЭБАТ
2. Монгол Улсын Шадар сайд - У.ХҮРЭЛСҮХ
3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Ж.МӨНХБАТ
4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Д.ОЮУНХОРОЛ
5. Гадаад харилцааны сайд - Ц.МӨНХ-ОРГИЛ
6. Сангийн сайд - Б.ЧОЙЖИЛСҮРЭН
7. Хууль зүй, дотоод хэргийн сайд - С.БЯМБАЦОГТ
8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - Н.НОМТОЙБАЯР
9. Батлан хамгаалахын сайд - Б.БАТ-ЭРДЭНЭ
10. Барилга, хот байгуулалтын сайд - Г.ӨНӨРБОЛОР
11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд - Ж.БАТСУУРЬ
12. Зам, тээврийн сайд - Д.ГАНБАТ
13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - Ц.ДАШДОРЖ
14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - Ц.АНАНДБАЗАР
15. Эрчим хүчний сайд - Д.ЦЭНГЭЛ
16. Эрүүл мэндийн сайд - Ж.ЦОЛМОН