“Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбум төгрөгөөр худалдан авсан Абдул Карим гэрээгээ албан ёсоор цуцалжээ. Абдул Карим өнөөдөр нийслэлийн Өмчийн харилцааны газарт гэрээг цуцлах өргөдлөө өгчээ. Өргөдөлдөө “Миний гэр бүлийн талаар нийгэмд таагүй мэдээлэл ихээр цацагдаж байна. Би сэтгэл санааны гүн дарамтад орлоо. Тиймээс эхнэр, хүүтэйгээ зөвлөлдөж байгаад татгалзах шийдвэр гаргалаа” гэх тайлбарыг хийжээ. Абдул Карим татгалзсанаар дуудлага худалдааны журмын дагуу Таван богд группын захирал Ц.Баатарсайханд хэвлэх үйлдвэрийн газрыг авах боломж бүрдэж буй юм. Гэхдээ тэрбээр татгалзвал дахин дуудлага худалдааг зарлах аж. Тэрбээр дуудлага худалдаанд 23 тэрбум 850 сая төгрөгийг санал болгосон юм.
Абдул Карим: Би сэтгэл санааны гүн дарамтад орлоо
2015-12-07 17:51:00