УИХ-ын сонгуулиар хамгийн их сонгогчдын санал авсан хүнээр МУГЖ С.Жавхлан тодорсон билээ. Харин сүүлийн үед түүнийг хууль бус аргаар гишүүн болсон гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Тодруулбал, түүнийг Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.4-д заасан заалтуудыг зөрчиж, ард иргэдийн сонгох эрхэд санаатайгаар нөлөөлж, хууль бус аргаар гишүүн болсон хэмээн шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн өвөл МУГЖ Т.Баясгалантай хамтран “Илгээлтийн эзэд” хандивын тоглолт хийж, малчдад хандив тараасан нь хуульд заасан сонгуулийн жил буюу 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны зургадугаар сарын 29-ний 22:00 цаг хүртэлх хугацаанд мөнгө эд зүйлс тараасан гэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа тул холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж байгаа аж. Хэрвээ түүнийг хууль зөрчсөн гэж үзвэл УИХ-ын гишүүнээс буцаан татах боломжтой нөхцөл байдал үүсээд байгаа юм байна.
С.Жавхланг УИХ-ын гишүүнээс буцаан татах уу
2016-07-21 10:56:00