Газар дундын тэнгист завь осолдож, 22 хүн амиа алджээ. Амиа алдсан иргэд бүгд дүрвэгсэд байсан талаар Италийн эргийн хамгаалалтын албанаас мэдээлсэн байна. Зөрчил мөргөлдөөний улмаас иргэд улсаа орхин, барууны орнуудад цагаачлахаар эрсдэлтэй аялал хийх нь ихэссэн. Зөвхөн өнгөрсөн онд 2500 орчим цагаач усанд осолдож амиа алджээ.