Ерөнхий сайд Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчид өчигдөр өргөн барьсан билээ. Тодруулбал, шинэ засгийн газар 13 яам, 17 сайдтай байхаар өргөн мэдүүлээд байгаа. Энэ долоо хоногийн хамгийн онцлох сэдэв болоод байгаа шинэ сайдуудын нэрийг өнөөдөр тодруулж дуусна. Тэгвэл шинэ сайдуудын нэр эхнээсээ тодорхой болоод эхэлсэн байна. Тодруулбал, Тодруулбал, Шадар сайдад У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн, генсек Ж.Мөнхбат, Сангийн яамыг удирдах хүнээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Барилга хот байгуулалтын яамыг УИХ-ын гишүүн асан Д.Дашдорж нар удирдахаар болсон байна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг цаг тухайн үед нь хүргэх болно.
Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, У.Хүрэлсүх, С.Бямбацогт нар сайд болох нь тодорхой болжээ
2016-07-20 11:33:12