8o
Улаанбаатар хот
mobile menu

Абдул Карим Ч.Ганхуягтай утсаар ярьжээ

2015-12-07 16:39:00

Хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Абдул Карим хувьчлалаасаа татгалзах хүсэлтээ албан ёсоор өгсөн. Тэгвэл үүнийг уг хувьчлалд идэвхтэй оролцсон Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өөрийн цахим хуудаснаа ширүүхэн үгтэй  нээлттэй захидал Абдул Каримд хаяглаж байсан. Тэгвэл Ч.Ганхуяг  Абдул Каримтай ойлголцсон талаар өөрийн цахим хуудаснаа бичжээ. Дашрамд сонирхуулахад Абдул Каримын дэнчин болгож тавьсан 710 сая төгрөгийг дуудлага худалдаанд оролцох журмын дагуу улсын орлого болгосон байна. Харин хэвлэх үйлдвэрийн эзнээр барилгыг худалдаж авах дараагийн саналыг дуудлага худалдааны үеэр 23 тэрбум 850 сая төгрөгийн санал болгож байсан Таван Богд группт тавих аж. Хэрэв Таван Богд группээс худалдаж авахаас татгалзах санал ирүүлбэл дуудлага худалдааг дахих зохион байгуулах юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment