МАН-ынхан 2014 оны 4 сарын 10-нд “давхар дээлтэй” сайд нарт бэлэг барьж байсан. УИХ-ын чуулганы хуралдаанаар сайд нарын "давхар дээл"-ний асуудлыг хэлэлцэхээс өмнө "давхар дээл"-тэй сайд нарын өрөөний үүдэнд сар шинийн "бэлэг" хадаж байсан. Дээрх сануулга бүхий зурагт хуудсыг тэдэнд сөрөг хүчнээс АН-д бэлэглэж байсан.
Харин энэ удаагийн сонгуулиар МАН-ынхан үнэмлэхүй ялалт байгуулж, өмнө хэлж эсэргүүцэж байсан ажлуудаа хийхийг ард түмэн хүлээж байна. “Давхар дээл”-ийг эсэргүүцэж жагсаал цуглаан хүртэл хийж явсан МАН-ынхан энэ удаад сөрөг хүчний зүгээс тавьж байсан хатуу шаардлагаа өөрсөд дээрээ биелүүлж харуулах ёстой.
МАН-ынхан одоогоос хоёр жилийн өмнө Шинэчлэлийн засгийн газрын 17 сайдыг “давхар дээл”-ээ тайлахыг шаардаж Чингисийн талбайд гурван цагийн турш жагсч байсан юм. Энэ мэтчилэн тэд сөрөг хүчин байхдаа давхар албан тушаал хашихыг эрс эсэргүүцэж байсан.
Харин өнөөдөр МАН-аас давхар албан тушаал хаших хүсэлтэй цөөнгүй хүн байгаа бололтой. Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат. Тэрээр өнөөдөрийг хүртэл давхар албан тушаал хашиж байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн албан тушаалаа хараахан өгөөгүй байгаа билээ. Мөн үүнээс гадна засгийн газарт сайд болохыг ч хүртэл санаархаж яваа нэгэн. Харин Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар, Л.Чойжилсүрэн нар санаатай байгаа. Мөн үүнээс гадна УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Байгаль орчны сайдаар ажиллах нь тодорхой болсон хэмээн бор шувуу нисч явна. Мөн үүнээс гадна бусад урьдчилсан байдлаар сайдуудын суудалд нэлээдгүй УИХ-ын гишүүд санаатай байгаа. Тодруулбал, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн нарын нэр мөн л дуулдаж байгаа. Нэгэн цагт сөрөг хүчний давхар дээлийг хүчтэй эсэргүүцэж байсан МАН эхнээсээ яаж ажиллахаа ард түмэнд харуулаад авлаа. Яаж, хэрхэн ямар зураглал гаргахыг бид харах л үлдлээ.
Мөн үүнээс гадна шинэ засгийн газар 13 яамтай, 16 сайдтай байх засгийн газрын бүтцийн төсөлийг өргөн барьсан. Тэдний өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд яамдын тоог цөөлөх нь зөв гэсэн үзэл баримтлалыг баримталж ирсэн билээ. Тиймдээ ч тэд яамдын тоог цөөлөх санал дэвшүүлж байсан. Ийм хэлж байсан МАН давхар дээл, яамдын тоогоо хэлж ярьж байснаасаа эсрэгээрээ хэрэгжүүлэх үү.