Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит хуралдаан өнөөдөр 18:00 цагт “Туушин” зочид буудалд болох юм байна. Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцэж, баталсан байна. Тодруулбал, хуралдаанаар 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдэгдэл, АН-ын даргыг томилох тухай, АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх аж. Түүнчлэн АН-ын VI Их хурлын товыг зарлаж, Их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах юм байна. Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуульд бүх шатанд ялагдал хүлээсэн бөгөөд ҮЗХ-ны хурал, цаашлаад Их хурлаа хуралдуулж, намаа бүрэн шинэчлэх цаг болсон гэж үзэж байгаа юм.
АН-ын ҮЗХ 18:00 цагт болно
2016-07-18 17:36:47