Яг одоо Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэллээ. Өнөөдөр 11:00 цагт хуралдахаар товлоод байсан ч айлчлалтай холбогдуулан түр хугацаагаар ийнхүү хойшилсон байна. Хурлаар Засгийн газрын бүтцийн асуудал, байнгын хороодын дарга нарын томилгоог хэлэлцэх юм. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуулийн дагуу УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноос хойш 14 хоногт багтаан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиа өргөн мэдүүлж, УИХ-аар батлуулах ёстой билээ.
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан эхэллээ
2016-07-18 13:23:00