Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морь бэлэглэсэн гэж Хөх ордоноос мэдэгджээ. Тэрбээр, Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Жун Ён Кук мэдэгдэхдээ “Тогтсон уламжлалын дагуу Ерөнхийлөгч бэлгийн морио тусгай ферм-д байлгахаар шийджээ. Морийг Монголд байлгах нь Өмнөд Солонгост авчирснаас илүү дээр гэж тэрбээр үзэж байна” хэмээжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Пакын Монголд хийх хоёр өдрийн албан ёсны айлчлал өчигдөр эхэлсэн бөгөөд айлчлал өнөөдөр өндөрлөнө.
Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Пак Гын Хэд морь бэлэглэжээ
2016-07-18 12:13:00