АСЕМ-ын уулзалтыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж өндөрлөсөн билээ. Уг уулзалтын үеэр ирсэн БНСУ-ын ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэгийн Монгол Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна.Тэрбээр өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн А танхимд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд болон Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэд бараалхах юм байна. Түүнчлэн БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол, Өмнөд Солонгосын бизнес форумд оролцохоор төлөвлөж байгаа аж.