8o
Улаанбаатар хот
mobile menu

АСЕМ-ын зочид нутаг буцаж эхэллээ

2016-07-16 14:39:20

АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалт Улаанбаатар хотод амжилттай зохиогдож өндөрлөлөө. Уулзалтад нийт 51 орон, олон улсын хоёрын байгууллагын төлөөлөл оролцсон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер Монгол Улсад гурав дахь удаагаа ирж буйгаа хэлээд энэ удаагийн АСЕМ-ын хурлын зохион байгуулалт маш сайн байсныг онцлон хэлсэн юм.  Ийнхүү АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалт өндөрлөж, гишүүн орны төлөөлөгчид нутаг буцаж эхэлсэн байна. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Германы канцлер Ангела Меркель, БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарыг үдэж өгсөн тухайгаа твиттер хуудсаараа дамжуулан мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment