АСЕМ 11 дэхь дээд хэмжээний уулзалт өндөрлөх тийшээгээ хандаж байна. Дөнгөж сая хоёр өдөр хуралдсан хурлуудынхаа үр дүнгийн талаар хаалттай хуралдаж өндөрлөлөө. Гадаадын хүндэт зочид төлөөлөгчид Монгол Улсыг ийнхүү дүгнэж цэгнэж байна. Тухайлбал, Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер хурлын төгсгөлд "Монгол Улсад ирснээс хойш маш зочломтгой хандаж байна. Энэ удаагийн уулзалт хамгийн онцлогтой байлаа. Хурлын үеэр хоорондоо уялдаа холбоотой харилцаатай байх ёстой. 20 жилийн турш болсон уулзалтуудаас Монголд болсон нь хамгийн үр дүнтэй байлаа.АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт бол уян хатан байдлаар хамтран ажиллах талбар байдагт баярлаж байна. Дараагийн уулзалт хоёр жилийн дараа Брюсельд болно. Хурлыг сайхан удирдлаа. Улс орноо ч сайхан удирдаж байна" хэмээн ярилаа.
АСЕМ: 20 жилийн турш болсон уулзалтуудаас Монголд болсон нь хамгийн үр дүнтэй байлаа
2016-07-16 14:12:00