8o
Улаанбаатар хот
mobile menu

ИЗНН, АН-тай нэгдэхгүй гэв

2015-12-07 14:46:00

 Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр“ИЗНН-тэй нэгдэхэд буруудахгүй, нэгдэхгүй байлаа гээд алдах юмгүй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Тэгвэл өнөөдөр ИЗНН АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэлсэн уг мэдэгдэл хариуг өглөө.  Тус намынхан хэлэхдээ “Иргэний зориг ногоон намыг Ардчилсан намтай нэгдэх гэж байгаа мэтээр АН-ын удирдлагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл тараасан нь үндэслэлгүй зүйл. ИЗНН-ын хувьд АН-тай нэгдэх талаар албан ёсны ямар нэгэн яриа хэлцэл хийгээгүй болно. Тэгээд ч ИЗНН Ардчилсан намтай нэгдэхгүй” гэдгээ онцолсон юм. Мөн энэ асуудлаар ИЗНН-ынхан Ардчилсан намынханд шаардлага хүргүүлэхээр болсон байна.

Уг шаардлагад:

Засгийн эрхийг баригч Ардчилсан Нам улс төрийн бусад намын дотоод хэрэгт хууль бусаар оролцоход цагаа зарцуулах бус харин 2012 оны сонгуульд амласан амлалтаа биелүүлэхийн төлөө улам шаргуу ажиллах ёстой гэж манай нам үзэж байна.
 
АН-ын удирдлага улс төрийн намын биеэ даасан байдалд хууль бусаар халдсан энэхүү бүдүүлэг, эрээ цээргүй үйлдлээ таслан зогсоож, ИЗНН-ын гишүүдээс уучлал эрэхийг шаардаж байна гэжээ.
Цаашид энэ үйлдлээ үргэлжлүүлбэл ИЗНН Улс төрийн намуудын тухай Монгол Улсын хуулийн дагуу холбогдох байгууллагад нь хандах болно гэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
S. Zorig ardchilaliig mereedej baisan, ter ue ny Mongold irlee, Ahiinkhaa mereedsen ardchilalaas eer yamar zamaar duu Oyun ny yavah geed baigaa yum bol.oilgomjgui yum ter l baina
2016/01/04 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment