Истанбул болон Анкарад цэргийн эргэлт хийхийг завдсаныг эсэргүүцэн туркчууд улс даяараа жагсаал хийлээ.Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Истанбул хотод телевизээр мэдэгдэл хийхдээ “би ард түмэндээ уриалж байна. Гарч эсэргүүцлээ илэрхийлцгээ. Энэ бол цэргийн эргэлт хийхийг завдсан нөхдөд өгөх хамгийн төгс хариулт” гэв. Цэргийн эргэлт хийхийг эсэргүүцэн Анкара, Истанбул, Диярбакыр, Эдирне, Денизли, Кайсери, Самсун, Хатай, Ялова, Маниса, Эрзурум, Измир, Зонгулдак, Малатья, Эскишехир, Шанлыурфа, Адана, Сакарья, Кырыккале, Невшехир, Сивас болон бусад хэд хэдэн мужийн оршин суугчид гудамж талбайд гаран жагсчээ. Хүмүүс “төрийн эргэлт хэнд ч хэрэггүй”, “цэргүүд терроризмын эсрэг бат зогсох ёстой” гэсэн уриа лоозон барин хашгирч байсан байна.
Цэргийн эргэлт хийхийг оролдсоныг Туркчууд эсэргүүцэн жагсжээ
2016-07-16 13:45:00