Чингэлтэй дүүргийн 12 дугаар “Нарантуул-2” захын урд автозам дээр автомашинтай хүмүүс “Цагдаагийн алба хаагч байна” гэж бичиг баримтыг хурааж аваад явлаа” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийг шалгахад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд суух 23 настай, эрэгтэй Д нь “Hyundai Sonata-6” автомашинтай согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд оршин суух 23 настай, эрэгтэй Т-г “Toyota Prius-20” автомашинтайгаа явж байх үед “Замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө” хэмээн зогсоож, цагдаагийн алба хаагчийн нэр барьж бичиг баримтыг нь авч явсан байжээ.
Хэрэгтэнг шуурхай эрэн сурвалжилж, саатуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн шалгаж байна.