Энэ сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймагт хүчтэй аадар бороо орсоны улмаас үер бууж, 160 гаруй өрх айлын 600 гаруй иргэн үерт автаж орон гэргүй болж гамшгийн хэмжээнд хүрсэн харамсалтай мэдээллийг өчигдөр ОБЕГ-аас өгсөн билээ. Аймгийн онцгой байдлын хэлтсээс анги, алба хаагчид гарч өдөр шөнөгүй ажиллан байж иргэдийг боогдсон ус үерээс татан гаргаж, аюулгүй газарт орон байраар хангасан байгаа юм. Харин харамсалтай нь нэг хүүхэд устай нүхэнд ойчиж амиа алдсан хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа ажээ. Баян-Өлгий аймгийн удирдлагууд болон Онцгой байдлын газраас нь Монгол Улсын Засгийн газраас тусламж авахгүй хэмээн мэдэгдсэн гэх мэдээлэл бий. Тэгвэл эл мэдээлэл ташаа юм байна. Өнөөдрөөс эхлэн Засгийн газрын зүгээс анхааралдаа авч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр аймгийн үерт өртсөн иргэд, айлд туслалцаа үзүүлэх арга хэмжээ авч эхлэх болсноо мэдэгдсэн байна.
Баян-Өлгий аймгийг Засгийн газар анхааралдаа авлаа
2016-07-14 11:54:00