8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦЕГ-ын тэргүүн дэд даргыг АТГ-аас шалгаж эхэллээ

2015-12-07 13:59:00

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Батсүх болон ЭЦГ-ын дарга асан Н.Ууганбаяр, ЭЦГ-ын гүйцэтгэх ажлын дүн шинжилгээний хэлтсииийн дарга асан Б.Ариунболд нарт холбогдох хэргийг порукрорын байгууллагаас сэргээн шалгах үүрэг өгсөн байна. Энэ дагуу лээрх хурандаа нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчих, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулах гэмт хэрэгт холбогдуулан АТГ-аа шалгаж эхэлсэн байна. Тэднийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаар ажиллаж байхад гүйцэтгэх ажил явуулсан хэмээн тагнуулын байгууллага шалгаж байхад порукророос хэргийг түтгэлзүүлээд байсан юм. Х.Тэмүүжин Ерөнхий порукрорт энэ асуудлаар дахин гомдол гаргасныг Нийслэлийн порукрорын газраас татаж хянаад, уг хэргийг нэмж шалгах шаардлагатай гэж үзсэн тул харьяаллыг АТГ-т тогтоожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment