Баян-Өлгий аймагт энэ сарын 9-нд буюу өнгөрсөн амралтын өдөр аадар бороо орсны улмаас үерийн гамшиг нүүрлэжээ. Улмаар Ховд голын эргээр оршин суудаг 200 гаруй айл усанд автаж, бага насны хүүхэд амиа алдсан байна. Мөн үерийн улмаас блокоор барьсан 80 гаруй айлын хашаа байшин нурж, сүйджээ. Үерийн гамшигт нэрвэгдэж, олон айл сүйдсэн хэдий ч одоогоор хохирлын хэмжээ тодорхойгүй байна. Дашрамд, үерийн улмаас гэрээ алдсан иргэд одоогоор сургуулийн зааланд, хамаатан садныдаа байрлаж байгаа аж.