8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Шийлэгдамба сэхээн амьдруулах тасгаас гараагүй байна

2015-12-07 10:21:00

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын биеийн байдал хүнд байгаа талаар намынхан нь мэдэгдээд байсан билээ. Тэгвэл тэрбээр өнгөрсөн баасан гаригийн шөнө Цагдан хорих 461 дүгээр ангиас Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгджээ. Тэрээр зүрхний эмгэгтэй бөгөөд сар гаруйн хугацаанд цагдан хоригдохдоо биеийн байдал нь эрс муудсан байна. Сайд асан Г.Шийлэгдамын биеийн байдлын талаар эх сурвалжууд “Сэхээн амьдруулах тасгаас гараагүй байна. Амь насанд нь халгүй болсон, эмчилгээ сайн авч байгаа гэсэн мэдээллийг дам сонсоод байна. Ар гэрийн хэн нь эргэлтээр орох боломжгүй. Зөвхөн эмчлэгч эмч нь орж байгаа” гэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Цээ
Шийлэгдамба үнэн өвдсөн үү. Худлаа булхайгаа нуух гээд шоу хийж байгаа шүү дээ Ард түмэн. Ичиж амьдардаг болоосой
2016/01/28 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment