Өчигдөр орой 18.30 цагийн орчимд ЭМС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг хахуулийн хэрэгт сэжигтнээр татаж, АТГ-аас баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлснээр уржигдар орой Г.Ганчимэгийг цагдан хорилгүйгээр, гадуур шалгаж байсан юм. Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамбыг Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн сэжигтнээр татаж, 14 хоног 461-р ангид хорихоор болсон. Мөн түүнтэй хамт 4-5 хүнийг шалган, тайлбар мэдүүлэг авч эхэлсэн тухай МАХН-аас мэдээлж байсан билээ.
Г.Шийлэгдамбын хамсаатан гэх Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг баривчилжээ
2015-11-11 09:17:00