МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ баталгаажуулсан Ж.Эрдэнэбатыг Ерөнхийлөгч хүлээн авч уулзахаар болжээ. Уулзалт 12:00 цагаас болох юм байна. МАН 2016 оны УИХ-ын сонгуульд мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө онцгойлон тусгасан. Тиймээс ч эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд эдийн засагч мэргэжилтэй хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн тухайгаа Удирдах зөвлөлөөс нь онцолсон билээ.
Шуурхай: Ерөнхийлөгч Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбаттай уулзана
2016-07-07 11:41:43