МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг өчигдө Бага хурлаар хэлэлцэж Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг дэвшүүлсэн. Уг асуудлыг МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр Ерөнхийлөгчтэй зөвшилцөх аж. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхий сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлж, өнөөдөртөө багтаан байнгын хороог хуралдуулах чиглэл барьж байгаа юм байна. МАН-ын дарга чухам хэдэн цагаас Ерөнхийлөгчтэй уулзах нь одоогоор цаг нь тодорхойгүй байна.
Өнөөдөр Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө
2016-07-07 09:47:00