Өглөө 11:00 цагаас хуралдсан МАН-ын УЗ-ын хурлаар Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн дэмжсэн билээ. Харин 15:00 цагт эхэлсэн МАН-ын бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшээд буй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг дэмжих эсэх асуудлыг яг одоо хэлэлцэж эхэлээ. Бага хуралд нийт 310 гишүүн ирэх ёстойгоос 174 гишүүн хүрэлцэн ирж, 58,3 хувийн ирцтэйгээр хурал үргэлжилж байна.
Бага хурал: Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Ж.Эрдэнэбатыг дэмжих эсэхийг хэлэлцэж эхэллээ
2016-07-06 16:39:00