МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлж санал хураахад олонхийн дэмжлээ. Ийнхүү Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат томилогдох нь тодорхой боллоо. Улмаар Ерөнхий сайдын нэрийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх юм. Ж.Эрдэнэбат нь хамтарсан засгийн үед Сангийн сайдаар ажиллаж байжээ. Түүнчлэн МАН-аас Ерөнхий сайдад С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар нэр дэвшээд байсан ч нэрээ татсан аж. МАН-ын Бага хурлыг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар даргалж, дэд даргаар Н.Амарзаяа ажиллаж байна
Бага хурлын гишүүд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад дэмжлээ
2016-07-06 15:57:00