Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар чуулган Хангарди ордонд болж байна. Анхдугаар чуулганы хуралдаанд 45 хүнээс 43 нь иржээ. Тодрулбал, П.Батчимэг-өвчтэй, М.Тулгат гадаадад томилолттой гэсэн шалтгаанаар ирсэнгүй. Хуралдааныг хамгийн ахмад настай нь буюу Э.Бат-Үүл даргалж байна. Улмаар МАН-аас хотын даргад Су.Батболдын нэр дэвшүүлээд байгаа билээ.
Чуулганаар доорх асуудлуудыг хэлэлцэнэ.
- Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн
- Шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
- Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
- Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх