8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр могой өдөр

2015-12-07 08:07:00

Аргын тооллын 12 сарын 7,  Сумьяа гараг. Билгийн тооллын давхарласан 26, Тэргүүн дагуул одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, минутад 17 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр дуган сүм сэргээх, равнай өргөх, тойн болох, ном номлох, бурхныг тахих, номын үүднээ орох, үхэр, адуу сургах, байшингийн суурь тавих, Андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл, хараал, хариулга, хатуу үйл хийгээд өглөгийн түллэг тэргүүтнээ сайн. Газар хагалах, хурим найр хийх, нохой авах, их хэрэг, худалдаа арилжаа хийх, амраг садан бололцох, эвсэж найрамдах үйлд муу. Өвдвөл гурав хоногт үл аниваас ужгирна. Замд гарвал хулгайд өртөгдөх гэмтэй. Баруун чих хангинавал аймшиг болно, зүүн бол жуулчин ирнэ. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл