АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар АН-ын дарга З.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм. Мөн АН-ын УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг томилохоор болсон байна. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг, УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нарыг санал болгожээ. Улмаар АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 18-нд хуралдуулахаар товлов.
З.Энхболд АН-ын даргаас чөлөөлөгдлөө
2016-07-05 17:04:20