УИХ-ын шинэ гишүүд өнөөдөр тангараг өргөсөн юм. Төрөө түшилцэж ард түмнээ төлөөлөх учиртай тангараг өргөх ёслолд гишүүд бүгд л төрөө дээдэлж үндэснийхээ дээл хувцсаар гоёж, зарим нь ёслолын хувцастай ирсэн нь харагдаж байлаа. Харин УИХ-ын гишүүнээр улиран сонгогдож байгаа Б.Наранхүү гишүүн ганцаараа футболктой тангараг өргөсөн нь их л сонин содон харагдав. Түүний футболктой тангараг өргөж гарын үсэг зурж буй зураг цахим ертөнцөд нэлээд олон шэйр аваад байгаа сурагтай. Учир нь эрхэм гишүүн маань төрт ёс хийгээд Дундговьчуудаа хүндлэхгүй байна гэх шүүмжлэл хүртээд байна. Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэд, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж гишүүнийхээ үүргийг чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн гарын үсэг зурсан тангарагаа л биелүүлээсэй билээ. Дээл хувцас дүүрч гэхэд Б.Наранхүү гишүүн маань ирэх дөрвөн жилд дөнгөж сая өргөсөн тангаргаа биелүүлээсэй гэж хүсэх хүн ч болон байна.
Дээл хувцас дүүрч Б.Наранхүү гишүүн өргөсөн тангаргаа биелүүлээсэй
2016-07-05 16:06:00