УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр нээлтээ хийж, гишүүд тангаргаа өргөсөн билээ. Анхдугаар чуулганы дараа АН-ын дарга З.Энхболд УИХ-д сонгогдсон намынхаа гишүүдэд баяр хүргэсэн юм. Улмаар АН бүлгийн хуралдаанаа хийж бүлгийн даргаа сонголоо. Хуралдаанаар С.Эрдэнэ гишүүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгосон юм. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр парламентад ажиллахаар болов.
АН-ын бүлгийн даргаар С.Эрдэнэ сонгогдлоо
2016-07-05 15:30:00