Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргад М.Энхболдыг, УИХ-ын дэд даргаар Ц.Нямдоржийг, МАН-ын бүлгийн даргаар Д.Хаянхярваа нар тус тус нэр дэвшүүлэхээр болсон юм. Түүнчлэн Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатыг нэрийг дэвшүүлэхээр болсон байна. Харин У.Хүрэлсүхийг Шадар сайд болгохоор эцэслэн тохирсон гэх мэдээлэл гарч байна. Улмаар өнөөдөр Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг тус намын Бага хурлаар хэлэлцэх аж. МАН-ын Бага хурал маргааш хуралдах тов гарсан байна.