8o
Улаанбаатар хот
mobile menu

Оюутолгойг 14 банкны барьцаанд тавьсан ОВИЛГОГҮЙТЭЛ ХЭНИЙ ГАВЬЯА вэ?

2015-12-07 08:27:00

Монгол Улс дефолтод тун ойрхон байна гэж "Сэргэн мандалтын үеийн капитал" -ын олон улсын эдийн засгийн ахлах шинжээч Чарльз Робертсон мэдэгдсэн талаар хэдэн долоо хоногийн өмнө шуугиж байсан билээ. Тэрээр "Fitch" агентлагийн тайланг эх сурвалж болгож, манай улсын гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 129,8 хувь гэж тодорхойлж, хамгийн их өртэй хоёрдахь орноор нэрлэсэн. Ингэснээр Монгол Улс Грекийн өмнө, Исландын ард бичигдэж хамгийн их өртэй орнуудын тоонд багтаасан төдийгүй "Монгол Улс маш хүчтэй уналтад орж байна. Эдийн засаг нь Хятадаас маш их хамааралтай хэвээр байна. Монгол Улсын эдийн засгийн уналт бусад орныхтой ижил байгаа ч цаг хугацааны хувьд маш богино хугацаанд хурдтай явагдаж байна. Энэ байдлаар явбал Монгол Улсын рейтинг цаашид улам буурч, дефолт болоход тун ойрхон байна" гэсэн. Гэтэл манай улс эдийн засгаа дэмжих нэрийдлээр Үндэснийхээ баярын өдрөөр /11 дүгээр сарын 26/ БНХАУ-аас тэрбум долларын зээл авах гэрээг УИХ-аараа баталчихсан. Ингэхдээ 703.5 сая ам.долларыг Эгийн гол усан цахилгаан станц төсөл хэрэгжүүлэхэд, 102.5 сая ам.долларыг Улаанбаатар- Мандалговь цахилгаан станцын агаарын шугам барихад, 40 сая ам.долларыг Эрдэнэт станцын дулааны шинэчлэлд, 40.8 сая ам.долларыг Гацуурт уулзварын авто замын өргөтгөлд, 66.2 сая ам.долларыг мах боловсруулах үйлдвэр байгуулахад, 20 сая ам.долларыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тус бүр зарцуулахаар төлөвлөжээ.

Уг нь олон улсын эдийн засгийн шинжээчид манай улсыг Хятадын хараат байдлаас ангижрах гуравдагч хөршийн бодлогыг дэмжвэл эдийн засаг нь сэргэх магадлалтай хэмээгээд байсан юм.  Гэвч бид ийнхүү зээл авсанаар гадаад өрөө нэмээд зогсохгүй Хятадаас улам хамааралтай болох эрсдэлтэй болсон юм.

Гэтэл үүнтэй зэрэгцээд дахин нэг зээлийн сураг дуулдсан нь ОХУ-аас эхлэлтэй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 20 тэрбум ам.доллараас хол давж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөөд эхэлсэн энэ үед төрийн түшээд дахиад гаднаас зээл авахаар хөөцөлдөж эхэлсэн нь ОХУ гэх. Тэд энэ удаад ОХУ-аас рублийн зээл гуйж, олгоно гэдэгт найдаж буйг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээр дамжуулан хэлсэн байдаг. Түүнчлэн Л.Пүрэвсүрэн “Төрийн Дум Монгол Улсад мөнгө зээлэх шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа” тухайгаа илэрхийлж, “ОХУ-аас 1 тэрбум ам.доллартай тэнцэх рубль хүсч”, их хэмжээний рубль орж ирснээр, “төгрөг, рублийн хоорондох арилжаа хөнгөрч хоёр талын худалдаа сайжирна” гэх утгатай юм ярьжээ. 

Энэ зээлийн мэдээ тасарч амжаагүй байтал Ерөнхий сайд дахин өөр нэг зээл авах болсоноо зарлачихлаа. Тэрбээр саяхан ард түмэндээ хандаж мэдээлэл хийхдээ “Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт гацаанаас гарч, бодит ажил хэрэг боллоо. Та бүхэнд шинэ сэргэг, эерэг сайн мэдээ дуулгая. Олон улсын банкууд 4,2 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт олгохоор энэ 7 хоногт эцэслэн шийдвэрлэсэн байна. Ирэх 12 сарын 16-нд УБ хотод албан ёсоор баталгаажуулж, олон улсад зарлахаар товлолоо. Их ажилтай байна, энд тэндгүй их бүтээн байгуулалт дахин эхэлнэ гэдэг нь эдийн засгийн сэргэлтэд хөтөлнө” гэх чихэнд чимэгтэй үг дуулгасан. Гэвч тэр нь хулхин дээр ургуулсан цэцэг байжээ.  Учир нь Оюутолгойг олон улсын 14 банкинд барьцаанд тавьж 4.2 тэрбум ам.долларыг авах гэж байгаагаа хүлээн зөвшөөрлөө. Тэрбээр Оюутолгойн гүний уурхайн 80 хувийг ашиглах хөрөнгө оруулалт босгохын тулд “Туркойз Хилл” манай Оюутолгойг олон улсын 14 банкины барьцаалж зээл авч байгаагаа хүлээн зөвшөөрлөө. Өөрөөр хэлбэл 79 тэрбум паунд зэс, 45 сая унци алтны нөөцтэй ил болон далд уурхайн олборлолтоор 60 жил ашиглах боломжтой ордоо ломбардчихаж. Хамгийн аймшигтай нь бид Оюутолгойгоо бусдын өмнөөс барьцаанд тавьжээ. 14 банкны барьцаанд ямар нөхцөлтэйгээр тавих гэж байгаа нь ч тодорхой биш байна. Хэрвээ "Туркойз Хилл" компани олон улсын зээлээ төлж чадахгүй хэмжээнд хүрвэл 200 гаруй тэрбум доллараар хэмжигдэх ордоо дөрөвхөн тэрбум төгрөгөөр арилжаалаад зогсохгүй, дэлхий дахинд “дампуурсан” Монгол улс хэмээн зарлачихсантай агаар нэгэн буй.

Б.Өрнөх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mark
rj0vB8 http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com
2016/05/13 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment