Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр 11.00 цагт УИХ-ын анхдугаар чуулганыг нээнэ. Ийнхүү долоо дахь удаагийн УИХ байгуулагдах болж байгаа нь энэ билээ. Анхдугаар чуулганыг зарлан хуралдуулснаар өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаа дуусаж, шинэ гишүүд тангараг өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Шинээр байгуулагдах УИХ-ын 65 гишүүн зөвхөн МАН-ын бүлгийг төлөөлөх бол сөрөг хүчин болох Ардчилсан намын бүлэг 9 гишүүнтэйгээр, МАХН, бие даагчдыг төлөөлөн тус бүр 1 гишүүн ажиллана.
Шинэ гишүүд өнөөдөр тангараг өргөнө
2016-07-05 08:02:49