8o
Улаанбаатар хот
mobile menu

Эх дэлхийн мисс тодорчээ

2015-12-06 16:35:00

Австрийн Вена хотноо “Эх дэлхийн мисс-2015” буюу “Miss Earth” тэмцээний финалын шалгаруулалт боллоо. Монголын цагаар өнгөрсөн шөнийн 2 цагт Дэлхийн 95 орны гоо бүсгүйчүүд титмийн төлөө өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн А.Баярцэцэг амжилттай оролцож, ТОП-16 ялагчийн нэг боллоо. Түүний хувьд явцын шалгаруулалтад амжилттай оролцож, гурван алт, нэг хүрэл медалийг цуглуулсан юм. Тэрээр монголынхоо тухай танилцуулсан видео 160 мянган хандалтыг авсан байсан.

Финалын шалгаруулалтын ТОП 16-д Унгар, АНУ, Украин, Австрали, Чех, Бразил, МОНГОЛ, Филиппин, Маврикий, Шотланд, Австри, Чели, Колумб, Венесуэл, Франц, Гуам улсын миссүүд орсон юм.

Эндээс шилдэг наймд АНУ, Австрали, Бразил, Филиппин, Австри, Чили, Колумб, Венесуэл улсын миссүүд үлдсэн юм.

Финалын шалгаруулалтын үед явцын дүн хамаараагүй бөгөөд хоёр гарааны дараа шилдэг наймыг тодруулсан юм.

Энэ жилийн "Эх дэлхийн мисс"-ээр Филиппиний мисс Ангелия Онг тодорчээ.

         

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл