УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэ удаагийн сонгуульд Дорнод аймагт дахин нэр дэвшиж, ялалт байгуулсан. Гэхдээ түүний сонгуулийн хууль зөрчиж, иргэдийг олноор нь зөөж, санал өгүүлсэн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж эхэллээ. Хуулийн дагуу УИХ болон НИТХ-ын сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд иргэдийн саналд ямар нэгэн байдлаар нөлөөлөх, мөнгө тараах, хувьцааны эрх амлах зэргийг хориглодог. Хэрэв сурталчилгааны явцад дээрх хуулийн заалтыг зөрчвөл УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах үндэслэл болох юм.
Х.Болорчулууны өөртөө санал өгүүлэхээр хүн зөөсөн бичлэг цацагдлаа
2016-07-02 12:22:00